Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь долоодугаар сарын 10,11,12,13-ны Амгалан өртөөнөөс Хүй долоон худаг дах Давааны зөрлөг өртөө хүртэл иргэдэд үйлчилнэ.
“RAILBUS” –ийн цагийн хуваарьтай уялдуулан Дүнжингарав худалдааны төв рүү долоодугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлийн нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар очиж үйлчилэхээр нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийжээ.
Мөн Төв цэнгэлдэх рүү Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс найм, Дунд голоос таван том оврийн автобус богино эргэлтээр 3-5 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Давааны зөрлөгөөс Хүй долоон худаг руу таван автобус үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы "Хүй долоон худаг" хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ:
№
|
Чиглэлийн нэр
|
Тээврийн хэрэгслийн төрөл
|
Зорчих үнэ /төгрөг/
|
|
том хүн
|
хүүхэд
|
|||
1
|
Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон
|
Бага багтаамжийн автобус
|
1000
|
300
|
2
|
Хүй долоон худаг-7 буудал
|
Бага багтаамжийн автобус
|
1000
|
300
|
3
|
Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс
|
Бага багтаамжийн автобус
|
700
|
300
|
4
|
Хүй долоон худаг-5 шар
|
Бага багтаамжийн автобус
|
700
|
300
|
5
|
Хүй долоон худаг-Ханын материалын комбинат
|
Бага багтаамжийн автобус
|
700
|
300
|
6
|
Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх
|
Их багтаамжийн автобус
|
800
|
300
|
7
|
Хүй долоон худаг-Давааны өртөө
|
Их багтаамжийн автобус
|
Үнэ төлбөргүй
|
Наадамчин олонд үйлчлэх "Railbus"-ийн цагийн хуваарь | ||
Үзсэн: 6216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.