Шууд Chart

Төрийн далбааны ёслол боллоо

2014-07-10 11:10:07

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр болж эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.

Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн юм. Түүнчлэн уг ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар хүрэлцэн ирлээ.
 
 
 
 
 
Ерөнхийлөгчийг ёслолын ажиллагааг нээж үг хэлсний дараа Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн гэх мэт Монгол Улсын нийт зэвсэгт хүчний хоёр мянга гаруй алба хаагчид цэргийн ёслолын жагсаал хийсэн юм.
 
 
 
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн түүхтэй. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн далбааны ёслол боллоо  
Үзсэн: 6435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
193.110.130.xxx [192.101.252.xxx] 2014-07-11 00:07
shan haragdaj bn mongoliin zewsegt huchnii tug ve veiin ved mandan badrag top uls mini enh amgalan baig da shan naadaarai

Бидэнтэй нэгдээрэй