Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулж өнөөдөр төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон төрийн бусад өндөрлөгүүд, гадаадын зочид төлөөлөгчид, иргэд оролцсон юм.
Төрийн өндөрлөгүүд эхлээд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв | ||
Үзсэн: 2747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.