Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа албан ёсоор өнөөдөр эхэлж, харваачид цэц мэргэнээ сорьж байна.
Үндэсний сурын харвааны тэмцээнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг оролцож байгаа юм. Тэрээр Эх орон телевизийн “Монгол сурын харваа” реалити шоунд хоёр сарын турш оролцож, сурын харваагаар хичээллэсэн бөгөөд өнөөдөр ийнхүү цэц мэргэнээ сорьж байгаа ажээ.
Тэрээр “Сурын харваа бол эрийн гурван наадмын бусад төрлүүдийг бодвол аль ч насны, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хичээллэж болдгоороо онцлогтой” хэмээн тэмцээнд оролцох үеэрээ онцлон хэлсэн юм. Түүнчлэн энэ жилээс Засгийн газар сурын харвааны тэмцээний шагналын сан болон байрын тоог нэмсэн, цаашид энэ спортоор хичээллэх хүүхэд залуучууд нэмэгдэнэ гэдэгт найдаж байна хэмээлээ.
Д.Эрдэнэчимэг гишүүн цэц мэргэнээ сорьж байна | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.