Шууд Chart

Со гавьяатыг уурлуулсан тагтаа

2014-07-11 15:31:48

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам найруулсан.

Нээлтийн ёслолын бүхий л ажиллагааг үндэсний агуулга бүхий найруулгаар чимдэг Со гавьяат энэ жилийн наадмын нээлтийг ч мөн үндэсний бахархлаар дүүрэн байлгалаа.
 
Бүхэл бүтэн Үндэсний их баяр наадмын нээлтийг хариуцаж байгаа болохоор нээлтийн үеэр Со гавьяатыг бухимдуулах зүйл багагүй гарлаа.
 
Наадамчин олны өмнүүр морьтойгоо явж өнгөрсөн хүндэт харуулуудын хажуугаар бөхийж өнгөрөх ёстой байсан хэмээн харваачдыг загнаснаар түүний бухимдал эхэлсэн.
 
Харин дараа нь нээлтийн ажиллагаанд оролцох байсан “зүггүй” тагтаа Ерөнхийлөгчийн үг хэлсэн тайзан дээрээс буусангүй. “Зүггүй” тагтааг буулгах гэж аргаа барсан гавьяат сүүлдээ орхиод явж харагдлаа.
 
Гавьяатыг бухимдуулсан шувуу үүгээр зогссонгүй. Эрх чөлөөг бэлгэдэж нисгэсэн шонхор шувуу наадамчин олны өмнөөс хөдөлсөнгүй. Мөн л Д.Сосорбарам гавьяатыг багахан бухимдуулаад амжсан юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Со гавьяатыг уурлуулсан тагтаа  
Үзсэн: 4535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-07-13 20:42
тэнгэрийн амьтан тэнгэрт нисэхийг мөрөөдөгч хоёр хусаад ч арилахгүй өд нь цагаан амьтан бүрхээд ч өөрчлөгдөхгүй бие нь шар арьстан

Бидэнтэй нэгдээрэй