Шууд Chart

Шагайн харвааны шилдгүүд тодорлоо

2014-07-12 14:04:04

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын   шагайн харвааны шилдгүүд дөнгөж сая тодорлоо.

Энэ жилийн шагайн харваанд нийт 50 багийн 490 гаруй харваач өрсөлдсөнөөс шигшээ харваанд дараах зургаан тэргүүн байруудыг эзэлсэн байна.
 
Тэргүүн байр: Монгол лусын гарамгай мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай “Ажнай” корпораци, “Таван толгой транс” ХХК-ийн баг
 
Дэд байр: Монгол улсын үлэмж дархан, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХХК-ийн баг
 
Гутгаар байр: Монгол улсын мэргэн харваач Т.Баварханд ахлагчтай “Тайгам Алтай” группийн баг
 
Дөрөвдүгээр байр: Монгол улсын үлэмж дархан, спортын мастер Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах” ХХК
 
Тавдугаар байр: Монгол улсын үлэмж дархан Ж.Мөнхжаргал “Хөх чоно” группийн баг
 
Зургаадугаар байр: Монгол улсын үлэмж дархан, спортын мастер Ц.Болдбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын баг
 
Шагайн хавраавны эхний гурван байр 15:20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардан авах бөгөөд 4-6 байруудын шагналын Төв цэнгэолэх хүрээлэнгийн дэргэдэх шагайн асарт гардуулсан юм.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шагайн харвааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй