Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны адаг өрөг өндөрлөж, шилдэг найман эрэгтэй харваачийн нэрс тодорлоо.
Шилдэг найман харваачийн нэрсийг танилцуулж байна. Эдгээр найман харваач тус бүр 20 сум тавьснаар тэргүүн байруудаа шалгаруулах юм.
1. Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн УБЭҮ-ийн Хангарьд спорт клубын тамирчин, Алтан Дорнод Майнинг сервис ХХК-ын харваач, МУ-ын Хошой мэргэн, Л.Отгонбаяр-34 оноо
2. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернэшнл ХХК, Спортын мастер, Б.Батбаатар-34 оноо
3. Төв аймгийн Зуун мод сумын уугуул, Төв аймгийн Зуун мэргэн холбоо, Мандухай цэцэн ХХК-ийн харваач, МУ-ын спортын мастер С.Өлзийсайхан- 33 оноо
4. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар спорт хороо, ЗХ-ий 330-р анги, Монгол Ус ТӨК-ийн харваач Б.Баярсайхан-32 оноо
5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Алдар спорт хороо, Орхон аймгийн Хангарьд спорт клуб, Гложекс ХХК-ийн харваач, улсын мэргэн Б.Ёндон- 32 оноо
6. Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат МУ-ын спортын мастер А.Төртогтох-32 оноо
7. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Багануур дүүргийн Уурхайчин баг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨК-ий харваач, хошой мэргэн Д.Нямсүрэн-31 оноо
8. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Хангарьд спорт клубын тамирчин, Орхон аймгийн ЗДТГ-ын харваач, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, МУ-ын хүндэт мэргэн В.Сумьяасүх-31 оноо
Үндэсний сурын харвааны шилдэг эрэгтэй найман харваачийн нэрс | ||
Үзсэн: 3695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.