Шууд Chart

Хүүхдийн шагайн харвааны шилдгүүд тодорлоо

2014-07-12 14:36:09

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  шагайн харвааны шилдэг хүүхдүүд тодорлоо.

Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 5-8 насны ангилалд Дорнод аймгийн Чойбалсан сумын харваач Э.Мандуул тэргүүн байр эзэллээ.
 
Харин 9-12 насны ангилалд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 5-р ангийн сурагч Б.Наранцогт тэргүүн байр эзэлжээ.
 
Мөн 13-16 насны ангилалд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-р ангийн сурагч Б.Хонгор тус тус тэргүүн байр эзлэв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн шагайн харвааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 2571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-07-20 13:15
xoorxon Manduul duu maani jil bur l Dornodiinxoo neriig orgodog shuu

Бидэнтэй нэгдээрэй