Шууд Chart

Хаяао Миязаки сүүлчийн бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал хүртэв

2024-01-09 17:28:21

Японы хамгийн том анимейшн компани "Гибли" студийн үүсгэн байгуулагч Хаяао Миязаки тэтгэвэрт гарахаасаа өмнө бүтээсэн сүүлчийн бүтээл болох “The boy and the heron” бүтээлээрээ "Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэг анимейшн шагналыг хүртлээ.

Түүний хувьд урьд нь 2001 онд "Spirited away" анимейшнаараа Оскарын шагнал хүртэж байсан юм.

"The Boy and the heron" бүтээлээрээ "Алтан бөмбөрцөг" кино наадмаас анх удаа шагнал хүртэж байгаа нь энэ юм.

Одоо 82 настай Миязаки нь Японд төдийгүй дэлхийн соёл урлагийн салбарт нөлөө үзүүлсэн томоохон анимейшнуудыг бүтээж, дэлгэцэнд мөнхөлсөн гэдэг утгаараа дэлхийн хамгийн нөлөө бүхий найруулагч, зохиолч, зураачдын нэг гэж тооцогддог уран бүтээлч юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хаяао Миязаки сүүлчийн бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал хүртэв  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй