Сүүлийн 12 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Самсон корпорац ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан юм. Харин 2023 онд энэ байраа Apple компанид алдсан гэсэн тоо мэдээлэл гарчээ. Apple компанийн ухаалаг гар утас нь хэдийгээр Самсунг брэндийн гар утаснаас өндөр үнэтэй ч чанарын хувьд өндөр түвшинд үйлдвэрлэгддэг, эдэлгээ сайн даадаг, онцлог нэмэлт үйлдлүүдтэй гэдэг утгаараа хэрэглэгчид өндөр үнийг нь үл харгалзан түлхүү худалдаж авах болсон нь 2023 онд дэлхийд тэргүүлэх гол шалтгаан болсон гэж салбарынхан тайлбарлаж байна.
Харин Самсунг брэнд өнгөрсөн жил ашгаа голчилж, дунд болон өндөр чанарын гар утас үйлдвэрлэхэд анхаарсан байна. Хямд өртөгтэй ухаалаг гар утасны зах зээлийг харин Хятадын Xiaomi, Oppo, Transsion компаниуд базаж байна.
“Apple” компани ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр “Samsung” компанийг гүйцэв | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.