Шууд Chart

“Apple” компани ухаалаг цагны цусан дахь хүчилтөрөгч хэмждэг мэдрэгчийг болиулна

2024-01-21 12:39:30

“Apple” компани ухаалаг бугуйн цагны цусан дахь хүчилтөрөгч хэмждэг мэдрэгчийг зохиогчийн эрхийн маргаантай асуудлын улмаас АНУ-д ажиллагаагүй болгон гэж мэдээллээ. Тодруулбал, Apple watch-9 загвар, Ultra-2 загварын цаг дахь цусан дахь хүчилтөрөгч мэдрэгч систем нь АНУ-ын Масимо гэх эрүүл мэндийн технологи үйлдвэрлэгч компанийн бүтээлтэй ижил төстэй гэдэг шалтгааны улмаас өнгөрсөн оны 12-р сараас хойш шүүхэд дуудагдан, хэлэлцэгдээд байсан юм.

АНУ-ын шүүхээс Лхагва гарагт Apple-н эдгээр загварын ухаалаг цагийг худалдаанд гаргах зөвшөөрлийг сунгахгүй гэдэг шийдвэр гаргасан тул Apple эдгээр ухаалаг цагны маргаан дагуулсан үйлдлийг болиулна гэж мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Apple” компани ухаалаг цагны цусан дахь хүчилтөрөгч хэмждэг мэдрэгчийг болиулна  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй