Өмнөд Солонгос улс Хойд хөршөө хянах зэвсэгт хүчнийхээ ажиглалт, тандалтын чадавхийг сайжруулах зорилгоор өндрийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлсэн байна. Тагнуулын зориулалттай нисгэгчгүй онгоц нь тус улсын зэвсэгт хүчний ажиглалтын чадавхийг сайжруулаад зогсохгүй нисгэгчгүй онгоцыг дотооддоо үйлдвэрлэх тогтолцоог бий болгоно гэж эрх баригчид нь үзэж байна.
Тагнуулын зориулалттай нисгэгчгүй нисэх онгоцыг угсрах үйлдвэрийн байгууламжийг барьж дууссаныг тохиолдуулан Пусанд ёслолын ажиллагаа зохион байгуулсныг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах хөтөлбөрийн удирдах газраас өнөөдөр мэдээлжээ. Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн том компани Korean Air-ийн үйлдвэрлэсэн уг нисгэгчгүй нисэх онгоц нь тус улсын зэвсэгт хүчний ажиглалтын чадавхийг сайжруулаад зогсохгүй нисгэгчгүй онгоцыг дотооддоо үйлдвэрлэх тогтолцоог бий болгоно гэж эрх баригчид нь тооцоолж байна.
Уг тагнуулын нисгэгчгүй онгоц нь 10-12 километрийн өндөрт нисч, 100 км-ээс дээш зайнаас өндөр нарийвчлалтай зураг авах хүчин чадалтай, Урт нь 13 метр, өндөр нь 3 м, 25метрийн урттай далавчтай юм байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах хөтөлбөрийн удирдах газар 2027 оноос энэхүү тагнуулын нисгэгчгүй онгоцыг Агаарын цэргийн хүчиндээ нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.
БНСУ БНАСАУ-ыг тандах зориулалттай тагнуулын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлжээ | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.