Шууд Chart

БНСУ-д онгоцны ослоос хоёр хүнийг аварчээ

2024-12-29 13:45:14

Өнөөдөр өглөө 9 цаг 3 минутанд "Муан" нисэх онгоцны буудалд “Jeju Air”-ийн 175 зорчигчтой онгоц газардах үедээ осолдсон. Уг онгоцонд нисгэгч үйлчлэгч зургаа, зорчигч 175 нийт 181 хүн зорчиж байсан байна.

Энэхүү онгоц нь Тайландын Бангкок хотоос БНСУ-ын Муан онгоцны буудалруугаа ирж байсан бөгөөд одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт зорчигчдоос 85 хүн нас барж, хоёрыг хүнийг авраад байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Солонгос дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Э. Ижилболд

 


БНСУ-д онгоцны ослоос хоёр хүнийг аварчээ  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй