Шууд Chart

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр асаж байна

2025-01-09 13:56:02

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр асаж байна.

Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ. 

Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна.

Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж улмаар Лос-Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбайг шатаажээ.

Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн хүч алга гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга хэлээд, бид нэг юм уу, эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэлээ.

Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа гал сөнөөгчид ус хомсдож байгааг мэдээлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ


АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр асаж байна   
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй