Японы засгийн газрын дэмжлэгтэй эрдэм шинжилгээ судалгааны Рикен хүрээлэн дэлхийд хүчин чадлаараа тэргүүлэгчдийн нэг “Фугаку” суперкомпьютерийн дараагийнхыг боловсруулж эхэлснээ зарлажээ.
Хиймэл оюуны дэвшилтэт технологийг ашиглаж тооцоолох хүчин чадлыг нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа шинэ суперкомпьютероо 2030 оны хавьцаа ашиглалтад оруулах юм байна. Рикен компани одоогийн “Фугаку” суперкомпьютер 2020 оны 6 сараас 2021 оны 11 сарыг хүртэлх 4 жилийн туршид тооцоолон бодох хурдаараа дэлхийн топ 500 жагсаалтад ямагт тэргүүлсээр ирсэн. Харин хамгийн сүүлийн жагсаалтад Фугакү 6-д орсон боловч аж үйлдвэрийн тооцоолох хүчин чадал зэрэг хоёр төрөлд 10 удаа дараалан тэргүүн байраа хадгалж байгаа юм байна.
Суперкомпьютерийг улс орнууд математик суурьтай ШУ-ны асуудлуудыг шийдэхэд, тухайлбал, инженерчлэлийн олон салбар, хими, физик, биологийн салбар, цаг агаарыг урьдчилан мэдээлэх, уур амьсгалыг загварчлах зэрэгт өргөнөөр хэрэглэдэг.
Японы Рикен хүрээлэн шинэ суперкомпьютер боловсруулж эхэлжээ | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.