Шууд Chart

Менингококт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2025-01-30 13:21:19

Иргэд та бүхнийг менингококт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.  Менингококкоор өвдсөн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ халдварт өвчин нь нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдээд байгаа юм.

  •  Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
  •  Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
  •  Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
  •  Агаар дуслын замаар халдварлана
  •  Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
  • Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг

  • Өндөр халуурах /39-40/
  • Толгой хүчтэй өвдөх
  • Дотор муухайрах бөөлжих
  • Ухаан самуурах, таталт өгөх
  • Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
  • Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох

Урьдчилан сэргийлэх

  • Амны хаалт тогтмол зүүх
  •  Олон нийтийн газар зорчихгүй байх
  •  Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
  •  Дархлаа дэмжих

 

Эх сурвалж: Нийгмийн эрүү мэндийн үндэсний төв


Менингококт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй