Япон улс аялагч жуулчдын хөлд ихээхэн дарагдах болсонтой зэрэгцээд аюулгүй байдлын арга хэмжээнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Учир нь галт тэрэг ирж явааг анзааралгүй зураг авхуулах гэж төмөр зам руу гарсан хятад эмэгтэй дайруулж амиа алдсан хэрэг явдлаас энэ арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, байгалийн үзэмж бүрдсэн боомтын жижиг хот Отаруд гэхэд селфи зураг авч байгаа жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнууд гаргажээ. Японы “Хайрын захиа” болон өөр хэд хэдэн кинонд гардаг эндэхийн Фунамизака гудамжинд жуулчид олноор цугларч зураг авхуулах үед аюулгүй байдлыг сахиулах нь тэдгээр ажилтны гол үүрэг юм байна.
Мөн жуулчид зураг авч авхуулах гэж зам талбайг хааж таглан хөдөлгөөнд саад учруулахаас гадна хувийн эзэмшилд нэвтрэх зэргээр дураар авирладаг гэсэн нутгийн иргэдийн гомдол ихээхэн нэмэгджээ.
Японд селфи хийж буй жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнуудтай болжээ | ||
Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.