Шууд Chart

Европын Холбоо гадаад тусламжийн хуваарилалтыг эргэн харна

2025-02-13 12:53:42

Европын Холбоо олон тэрбумаар хэмжигддэг гадаад тусламжийнхаа  хуваарилалтыг өөрийн гадаад улстөрийн эрх ашиг, бас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хатуу үзэл баримтлалд уялдуулж эргэн харж өөрчлөх бодолтой байна. Энэ талаар Блумбергийн мэдээлснээр бол, одооноос гадаад санхүүжилтийнхээ хуваарилалтыг ЕХ үзэл байр суурь нэгтэй холбоотнуудтайгаа харилцааг бэхжүүлэх, түүхий эдийн хангамж бүрдүүлэлт, цагаачдын урсгалыг сааруулах зэрэг өөрийн стратеги ашиг сонирхолд уялдуулах замаар илүү оновчтой болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Блумберг олж авсан баримт бичигтээ тулгуурлан мэдээлснээр бол, холбооных нь ДНБ-ий нэг орчим хувьд байж ирсэн ЕХ-ны нийт төсөв ногоон шилжилтээс авахуулаад батлан хамгаалахын зардал зэрэг өргөн хүрээг хамарсан нөхцөл шаардлагуудаас үүдэж нэлээд амаргүй болсон. Улмаар 2028-2034 оны хоорондох 7 жилийн төсвийн зохистой хуваарилалтын талаарх саналаа ЕК ойрын 7 хоногуудад танилцуулахаар зэхэж байгаа юм байна. ЕХ-ны хувьд, олон улсын тусламжийн дэлхийд хамгийн том хандивлагчид ордог. 2023 онд гэхэд энэ Холбооны гишүүн орнууд нийтдээ 99 тэрбум ам.долларыг гадаад улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байдаг байна. Харин тухайн онд АНУ 72 орчим тэрбумын дүнтэй зарцуулжээ.

Европын комиссын зүгээс гадаад тусламжид хуваарилах хөрөнгийн төлөвлөлтөө ийнхүү эргэн харж өөрчлөх гэж байгаа нь, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг татан буулгахаар шийдвэрлэсэн Дональд Трампын шийдвэртэй давхар уялдаж байна. Трамп албандаа орсон даруйгаа, жил болгон хэдэн арван тэрбум долларыг гадаад тусламжид зарцуулж ирсэн энэ агентлагийн бараг бүх хөтөлбөрийн санхүүжилтийг 3 сараар түдгэлзүүлж байгаагаа зарласан. Улмаар дэлхий даяар ажилладаг энэ агентлагийн ихэнх ажилтныг халахаар төлөвлөж байгаа мэдээлэлтэй байгаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг асар их хөрөнгө үрэн таран хийж, шамшигдуулдаг гэж нэг бус удаа буруутгасан Трампын засаг захиргаа мөн энэ 7 хоногт тус агентлагийг Төрийн департаментын мэдэлд шилжүүлснээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо гадаад тусламжийн хуваарилалтыг эргэн харна   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй