Шууд Chart

Улаанбурханы лабораториор батлагдсан 51, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгджээ

2025-03-17 10:26:03

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдана уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.


Улаанбурханы лабораториор батлагдсан 51, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй