2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн “Парисын их дуулга” тэмцээнээр эхэлнэ. Тэмцээн хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдоно. Их дуулга тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид өнөөдөр Франц улсыг зорилоо.

Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин оролцоно. Нийт 15 жүдоч өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана. Харин Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар ажиллана.
| “Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.