Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж буй бол Монгол улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцож байна.
"Милан Кортина 2026" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын тэмцээний дундын зай буюу 10 км зайн уралдаанд ОУХМ Б.Ганболд, ОУХМ Ц.Дашдорж нар оролцсон. Нийт 25 тамирчин гараанд гарч сонгомол техникээр уралджээ.
Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Ганболд 34:40 цагийн амжилтаар 21 дүгээр байр, ОУХМ Ц.Дашдорж 34:49 цагийн үзүүлэлтээр 22 дугаар байранд шалгарчээ. Пара гүйлтийн цанын хоёр тамирчин 3 дугаар сарын 15-ны өдөр холын зай 20 км зайд хурд хүчээ сорино.
| Паралимпын наадмын гүйлтийн цанын тэмцээний дундын зайны уралдаанд ОУХМ Б.Ганболд Ц.Дашдорж нар амжилттай оролцжээ | ||
| Үзсэн: 106 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.