Монголын чөлөөт бөхийн ирээдүй, шинэ үеийн шилдгүүдийг тодруулах U17, U23 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр Дархан-Уул аймагт боллоо. Энэ удаагийн тэмцээн АБТА, БТСТА дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит болж буйгаараа онцлогтой юм.
U17 насны ангиллын тамирчид 2009-2010 онд төрсөн Монгол Улсын иргэн байна. Харин 2011 онд төрсөн 15 настай тамирчид оролцох тохиолдолд эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийн бичигтэй байх ёстой аж. U17 ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж аваргаа тодруулна.

Нээлтийн үеэр Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Зэвсэгт хүчний Алдар спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, Увс аймгийн дасгалжуулагч Т.Буянт Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер цолоор шагнасан байна.
Мөн Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, Аймгийн засаг дарга Б.Азжаргал Чөлөөт бөхийн барилдаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм алдартнуудад хүндэтгэл үзүүлж, Монголын Чөлөөт бөхийн холбоонд тэмцээний дурсгалын медаль гардуулжээ.

| Бөхийн чөлөөт барилдааны УАШТ-ний нээлт боллоо | ||
| Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.