Шууд Chart

Өнөөдөр манай таван бөх хүч сорино

2026-04-08 12:02:30

 

"Бишкек-2026" Азийн АШТ-ий 3 дахь өдөр Монголын 5 бөх хүч сорино. Азийн АШТ-ий гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн  50 кг-ын жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт Б.Мөнхнар, 55 кг-д О.Ариунзаяа, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Э.Даваанасан нар барилдана.

Өнөөдөр эдгээр таван жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд 13:30 цагаас явагдах бөгөөд мөн сонгомол бөхийн 60 кг, 67 кг, 72 кг, 82 кг, 97 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдана.


Өнөөдөр манай таван бөх хүч сорино   
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй