Шууд Chart

Оюутны сагсан бөмбөгийн лигийн финалын шатанд 6 баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ

2026-04-13 16:11:08

Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Лигийн 2025–2026 оны улирал бүтэн 6 сарын турш амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуусын ур чадвар, хүсэл тэмүүлэл, багийн нэгдлийг сорьсон өрсөлдөөн дундаас финалын шатанд шалгарсан шилдэг багууд тодорчээ.

Энэ удаагийн улиралд нийт 23 их, дээд сургуулийн 39 багийн 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд финалын шатанд 5 сургуулийн 6 баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан байна. Финалын шат нь зөвхөн аваргыг тодруулах бус, олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, эрэгтэй дивизион-1-ийн аваргаар шалгарсан баг Монгол Улсаа төлөөлөн Азийн их сургуулиудын оюутны аваргуудын лиг (AUBL)-д оролцох эрхтэй болж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.

Тус лигийн финалын тоглолтууд 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монголын хамгийн том спортын ордон болно.


Оюутны сагсан бөмбөгийн лигийн финалын шатанд 6 баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй