Шууд Chart

Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд алтан медаль хүртлээ

2026-04-20 09:25:47

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанууд явагдаж, Монгол Улсын шигшээ баг аваргын алтан медалийн эзэн боллоо.

Манай баг Д хэсгийг тэргүүлснээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хэсгийн аваргын төлөө Киргизстаны шигшээ багтай учраа тааран 4:2-оор ялалт байгуулсан юм. Үүний дараа Узбекистаны багийг 4:3-ын харьцаатайгаар буулган авч, алтан медалийн төлөө шалгарав.

Шийдвэрлэх барилдаанд Монголын шигшээ баг Казахстаны багийг 4:0-ээр илүүрхэн ялснаар багийн төрөлд Азийн аваргын алтан медаль хүртлээ.

 


Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд алтан медаль хүртлээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй