Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Акорда ордонд албан ёсоор угтан авлаа

2026-04-21 17:24:21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Астана хот дахь Акорда ордонд угтан авлаа.

Акорда ордонд хүндэт харуул жагсан, хоёр улсын төрийн дуулал эгшиглэн ёслолын ажиллагаа болов. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар төрийн далбааны өмнө хүндэтгэл үзүүлж, албан ёсны уулзалтын хэсгийг эхлүүлсэн байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ үргэлжиллээ. Хэлэлцээний үеэр Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн айлчлалын хүрээнд талууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсоор солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү төрийн айлчлал нь Монгол, Казахстан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чиглэж байгаа юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Акорда ордонд албан ёсоор угтан авлаа  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 38 минутын өмнө
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

Бидэнтэй нэгдээрэй