“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд нийт 46,306 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн марафонд оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарч, нийтийн биеийн тамир, гүйлтийн сонирхол нэмэгдсэнийг илтгэж байна.
Тэмцээн уламжлал ёсоор тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар хэд хэдэн зайд уралдах хуваарьтай. Үүнд бүтэн марафон - 42,195 км, хагас марафон - 21,095 км, Спорт гүйлт -10 км, Эрүүл мэндийн гүйлт - 5 км, Гэр бүлийн гүйлт - 1,5 км гэсэн ангиллууд багтжээ.
Оролцогчдын дунд дотоодын гүйгчдээс гадна гадаадын тамирчид, жуулчид бүртгүүлсэн нь арга хэмжээний цар хүрээг тэлж, олон улсын гүйлт болон өргөжиж байгаа юм.
Хотын төвийн авто замыг хэсэгчлэн хааж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангажээ.
“Улаанбаатар марафон” нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой нийслэлийн томоохон спортын арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог.
| “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.