Шууд Chart

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

2026-05-11 17:24:36

 

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.  Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид оролцоно. Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын үйл явдал бус, Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна.


Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана   
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй