Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын оноо олгох таеквондогийн өндөр чансаатай “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа. Уг тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээн нь тулаан, тоот дасгал болон паратаеквондогийн төрлүүдээр явагдах бөгөөд Азийн 43 орны 1318 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пүмзэ төрлийн холимог хосын төрлийн медальтнууд тодорсоор байна.
Уг тэмцээний 50 хүртэлх насны ангилалд БНСУ алт, Непалийн тамирчид мөнгө, Монгол, Ирак улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Эх орондоо хоёр дахь хүрэл медалийг Ү. Ган-Эрдэнэ, У. Ханд нарт хүртсэн байна.
| Ү. Ган-Эрдэнэ, У. Ханд нар Ази тивийн хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.