Шууд Chart

Азийн таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21 09:45:29

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн таеквондогийн холбоо (ATU)-ны ерөнхийлөгч Ким Санг Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Талууд Улаанбаатар хотод анх удаа болж буй олимпын таеквондогийн "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ийн зохион байгуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. "М Банк Арена"-д 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн тус тэмцээнд 43 орны 1,300 гаруй тамирчин оролцож байгаа нь олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн тэмцээн болохыг Ерөнхийлөгч Ким Санг Жин онцлоод, хүлээн авч зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, салбарын яаманд талархал илэрхийлэв.
 
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын тэмцээн нь спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудыг идэвхжүүлэх хөшүүрэг болдгийг тодотгов. Талууд Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх, багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээн уралдааныг тогтмолжуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэхэд санал нэгдлээ. гэж Соёл, Спорт, Аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
 
 

 


Азийн таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй