Шууд Chart

“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө

2026-05-27 09:09:30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж, өндөрлөж байна. Улаанбаатар хотноо анх удаа болсон энэхүү нэр хүндтэй тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, Монгол Улсын зохион байгуулалтын чадамж, эв нэгдэл, зочломтгой зан, спортын хөгжлийг дэлхийд дахин таниулсан онцгой үйл явдал боллоо.

Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчид пүмсэ, тулаан, пара таеквондогийн төрлүүдэд ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, үзэгч түмэнд мартагдашгүй мөчүүдийг бэлэглэлээ. Олимп, Азийн наадмын эрхийн оноо олгодог өндөр зэрэглэлийн энэхүү тэмцээн нь тивийн шилдгүүдийг нэг дор цуглуулж, таеквондогийн спортын үнэ цэнэ, сахилга бат, нөхөрлөлийг илүү тод харуулж чадсан юм.

Тэмцээний өдрүүдэд Монголын баг тамирчид эх орондоо бахдам амжилт үзүүлж, үзэгчдийн уухай, дэмжлэг дор эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Мөн сайн дурын ажилтнууд, зохион байгуулагчид, дасгалжуулагчид, шүүгчид, тайлбарлагчид, арын албаны хамт олон нэгдмэл баг болон ажиллаж, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан нь олон улсын зочид төлөөлөгчдийн талархлыг хүлээлээ.

“Улаанбаатар-2026” тэмцээн нь Монгол Улс олон улсын томоохон спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулах бүрэн боломжтойг харуулсан төдийгүй, залуу тамирчдад мөрөөдөл, урам зориг, шинэ түүхийг бэлэглэсэн үнэ цэнтэй тэмцээн болж үлдлээ.


“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй