Шууд Chart

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2026-05-28 17:36:50

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 59.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ.

Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 347 өргөдөл, гомдлын 52-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 100 дуудлага хүлээн авав гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авав  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй