Шууд Chart

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28 14:58:41

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн 28-р хорооноос “Би эрхтэй, Би хариуцлагатай, Ирээдүйн эзэн” 1000 хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээг Нийслэлийн ерөнхий боловсролын 171 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн урлагийн тоглолт болсон юм.

Тус хороонд 1 сургууль, 3 цэцэрлэг үйл ажиллагаагаа эрхэлж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж энэ жил илүү өргөн цар хүрээг хамарч 1000 хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна гэж 28-р хорооны Засаг дарга П.Тунгалаг онцоллоо.



СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй