Шууд Chart

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-05-15 12:59:37

2026 оны тавдугаар сарын 15-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 16-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар, 17-нд Сүхбаатар, Дорнодын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюул, борооны өмнөх шороон шуурга, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний усархаг бороо, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 15, 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 17, 21-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 17, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй