Шууд Chart

Өмнөговь аймаг ахмадын сувилалтай боллоо

2026-05-28 16:19:50

Өмнөговь аймагт ахмадын сувилал болон иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх цогц барилга 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан: “Ахмад настнуудынхаа эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэх нь төр, орон нутгийн хамтын хариуцлага юм.

Энэхүү сувилал ашиглалтад орсноор ахмадууд нутаг орондоо тав тухтай орчинд амарч, сэргээн засах үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Энэ бол зөвхөн барилга байгууламж бус ахмад настнаа дэмжсэн бодит хөрөнгө оруулалт” хэмээн онцоллоо.

Тус ахмадын сувилал нь 2026 оны 10 дугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж, жилдээ 1000 гаруй ахмад настанд сувилгаа, сэргээн засах болон хөгжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


Өмнөговь аймаг ахмадын сувилалтай боллоо  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй