АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах Хөл бөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн ойртож буйтай холбоотойгоор энэ сарын 1-нд АНУ-ын Даллас хотод байрлах Олон улсын нэвтрүүлгийн төвийг албан ёсоор нээлээ. Тэмцээний турш тус байгууламж нь телевиз, радио болон шинэ медиа үйл ажиллагааны гол төв болох юм.
Дэлхийн цомын үеэр Олон улсын нэвтрүүлгийн төвд ойролцоогоор 2000 ажилтан ажиллахаар төлөвлөжээ. Тус төв нь тоглолт бүрийн видео давталтыг хянахын зэрэгцээ Мексик, Канад, АНУ-ын 16 зохион байгуулагч цэнгэлдэх хүрээлэнгээс ирэх камерын дамжуулалт, техникийн үйл ажиллагаанд хяналт тавина.
Үүнтэй зэрэгцэн Австрали, Эквадор, Саудын Араб зэрэг улсын баг тэмцээний өмнөх дасан зохицох бэлтгэлээ эхлүүлэхээр АНУ-д ирээд байна.
| Олон улсын нэвтрүүлгийн төв Даллас хотод нээгдлээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.