Шууд Chart

Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгээр 80 гаруй жуулчин иржээ

2026-07-19 10:30:35

2026 оны 7 дугаар сарын 18-ны оройн 19:00 цагаас эхлэн Даланзадгад сум орчимд салхитай, шороон шуурга, бороо хавсарсан цаг агаарын хүндхэн нөхцөлтэй байсан хэдий ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн "Хүннү эйр" компанийн онгоц 20:18 цагт "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа. Ийнхүү Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин өмнийн сайхан говь нутагт аялахаар хүрэлцэн ирж байна.

Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. Говийн бүсэд олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэл хотоор дамжихгүйгээр орон нутаг руу шууд зорчуулах, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа юм.

"Хүннү эйр" компани өмнө нь 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бол энэ удаад Өмнөговь аймгийг олон улстай холболоо. Энэхүү нислэг нь цаашид "Гурвансайхан" нисэх буудлаас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговь аймгийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг тавьж байна.


Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгээр 80 гаруй жуулчин иржээ  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй