Шууд Chart

Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулжээ

2026-07-19 12:59:22

 

Нийслэлийн хэмжээнд үер усны аюулын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д. Оюунбат “Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажиллалаа. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан.Үүний 35 нь хүүхэд байсан” гэж мэдээллээ.


Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулжээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй