![](/uploads/201503/news/thumb/1d89cfaef0d83e0ba37da5aaaad5028f_x3.jpg)
“Содура” хэмээх нэгэн кино уран бүтээлийг үзлээ. Аливаа киног үзсэн даруйд айх, баясах, гуних мэдрэмжүүд тухайн агшинд төрөөд, төдөлгүй мартагддагсан.
Яг тийм гээд хэлэхийн аргагүй зарим бүтээл мартагдах нь бүү хэл, сэтгэлд хөндүүрлэн бусадтай хуваалцах, эсвэл ямар нэг зүйл бичихээс нааш санаа сэтгэл амраах нь үгүй. Үүнийг кино урлагийн хүнд нөлөөлөх бас нэгэн “хаан” шинж гэлтэй.
Туйлын үнэн, эсвэл хамгийн сайн, хамгийн муу гэж батлагдсан хүний араншин, дэг жаягийн тогтсон хэвшлийг бид зөрчих, эвдэх эрхгүй байдаг. Харин эвдэх хүсэл тачаал хүний сэтгэлгээ, араншинд байсаар л буй. Тэр тусмаа уран бүтээлчийн сэтгэлгээнд. Тэр сэтгэлгээг чөлөөтэй эзэмшиж, хорио цээр бөгөөд ягшсан үнэнийг эвдэх, сөрөх эрх чөлөөг урлагийн бүтээл олгодог юм. Гэхдээ асар гоозүйтэй эвдэж гэмээнэ “сайхан” харагдах амой.
Ийм нэг онол, номлолын зарим зүйл ч “Содура” киног үзсэний хойно санаанд зурсхийн орж ирлээ. Энд өгүүлэхэд киноны хийц, техник талын ажил, үйл явдлын шугамыг ор тас орхих нь зүйтэй болов уу. Харин ямар агуулгаар юуг эвдэж харуулсан нь сонирхол татаад байгаа юм.
Кинонд “Уул нь ч хүргэний тал бөхийж, бэрийн тал гэдийдэг сэн. Гэвч би цусаа цэвэр байлгах хүсэлдээ хөтлөгдөж, өвгөдийн сургаалийг алхуулан өөрийн охиноо дагуулж ирлээ” хэмээн баруун тайгын нэгэн овгийн ахлагч өөрийн биеэр охиноо хадамлуулж ирэх аж. Үндсэндээ бэр биш “хүргэн гуйж явна” гэвэл хэн ч ойлгож төвдөхгүй шүү дээ. Амьдрал дээр “юу билээ” гэмээр ийм зүйлийг урлагт асар “гоозүй”-тэй үзүүлэх боломжтой ба үүнийг “хорио цээр”-ийг эвдэх хэлбэрээр л гаргаж ирэх боломжтой. Гэвч баргийн кино болоод уран зохиолд тэр тусмаа манайд ийм “муухай” юмыг тийм гоозүйтэй харуулж чаддаггүй. Ор тас чадахгүй гэж байгаа юм биш. Ер нь ховор болохыг бид мэднэ. Сонгодог урлагийн бүтээлд цөөн тохиолддог онгон шүтээн, ёс заншлаа эвдэж “тухайлбал, ээжтэйгээ гэрлэх, аавыгаа хөнөөх” гэх мэтийн “муухай” зүйлс хэчнээн “амтат” зөрчил тэмцэл “гоо сайхан” зүйл болж өөрт ойлгогдсоныг хожим хойно нь л бид эргэцүүлж ухаардаг.
Өөрөөр хэлбэл, “Онгон шүтлэг ба хорио цээр” Зигмунд Фрейд /1856-1939/ бүтээлийн жишээтэй дүйх, шууд хамаатуулан ойлгож болох хэд хэдэн категориуд эл бүтээлд цөөнгүй орсон нь өвөрмөц сэтгэлгээний зах зухтай кино гэж хэлэх ойрын шалтаг болно.
Цаатны урц, хүнхэр тайгын гүнд ч уламжлал, шинэчлэл яригдсаар. Үрэгдсэнийхээ араас үсээ задгай тавьж гашуудах, хосуудын хуримын төгсгөлд дуулдаг үдэлтийн дуу цаатны ёс, зан заншлын хэлхээнд бий чиг энд бас л цээрлүүштэй нэг зүйлийг “эвдэж” үзүүлжээ. Ус бууриндаа эргэн ирсэн Содура бүсгүй Ак-Оод хэмээх хайрт залуугийнхаа хуримын анхны шөнийн дууг дуулах үүргийг удган ээжийнхээ зарлигаар хүлээнэ. Тэр арга буюу Аяана, Ак-Оод нарыг өргөө гэрийнх нь зүгт үдэж, тэдний анхны шөнийн дууг зүрхэндээ шархтай, нүдэндээ нулимстайгаар дуулах нь сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрч үл болох “хорио цээр”-ийг эвдэж буйн бас нэгэн жишээ юм.
Мөн цаатны нэгэн овгийн идэр эрс Ак-Оод, Мажыр нар овог дотроосоо ураг барилдах нь тийм ч зохистой хэрэг бишийн дээр Содура гэх давхар биетэй бүсгүйтэй хэн нь ч гэрлэж чадахгүй. Энэхүү “дурлалын гурвалжин”-ы асуудал жирийн салалтаар төгсөхөд л хангалттай эмгэнэлтэй байх аж. Гэтэл цаатан түмний гал голомт гэх төсөөллийг үзэгчдэд шууд л төрүүлж чадсан хоёр чийрэг эрийг “үхүүлдэг” нь хэт эмгэнэлтэй болгох гэж хичээснийх гэхээс өөрөөр дүгнэх арга алга.
Ингээд бодохоор үнэхээр байгаль эх, хайр сэтгэл, хүмүүний харилцааны нууцуудтай уялдсан хахир хатуу дэг ёс, жам ёсны бус зүйлсийн хорионд орчихсон /магадгүй цаг зуурын үе ч байж болох/ хүмүүсийн гунигт түүхийг хэт эмгэнэлт зүйлийн категори руу хандуулжээ.
Аливаа өндөрлөгийн эрмэгээс хүн өөрийгөө алдаад барьж авах, үхэлд хагас алхам ойртох хийгээд түүнийг аврах нэгэн арван алхмын наана ирэх асар зөрүүтэй. Уулзах болоод учрах хоёрын ялгаа Содура, Ак-Оод, Мажыр, Аяана нарын дөрвөн залуугийн хайр сэтгэлийн түүхээс тод харагдана.
Түүнчлэн тулгар биетэй эмэгтэйд хүдрийн махаар шөл хийн өгч, тэр амьтны төрөхийн өвдөлтийг мэдрүүлж, эцэст нь үнэн мөнийн өмнө өвдөг сөхрөх Аяанаг ч бас “хорио цээр”-ийг эвдсэн хэрэгт “буруутган” бичиж болох билээ.
Урлагийн цогц бүтээл инээдэм, эмгэнэл, гоо сайхан, аймшгийн зүйл гэх зэрэг хэд хэдэн зүйлийн категориос бүрддэг. “Содура” кинонд марталгүй шингээсэн инээдмийн зүйл нь таван сөөсгөр шар охинтой, байнга алиа марзан үг хэлж явдаг цаатан эр Саригийн дүр юм. Түүний хошин маягийн дүр төрх эл киноны инээдмийн хүчин зүйлийг бүрдүүлж “хармони” шинж чанар буюу зохицлыг хадгалж буй.
“Содура”-д угсаатны зүй, үндэсний цөөнхийн торгон асуудлуудыг гайхам сонин үйл явдлын сэжмээр дүүргэж, онц сонирхолтой бүтээл болгож чаджээ. Эл бүтээлд тулгуурлан өгүүлж буй “Онгон шүтлэг ба хорио цээр”-ийн тухай асуудалд балар эртнээс энэ нийгмийг хүртэл оршин ирж чадсан “Цаатан” гэх мэт ураг удмуудын соёл, шашны сэтгэлзүйг тусгасан орон зай их юм.
Тухайлбал, тэртээ хорьдугаар зууны эхэн хагаст сэтгэл судлал, угсаатны зүйн бүтээлүүдээ туурвиж агсан З.Фрейд “Талын нүүдэлчдийг “нэрийн хорио цээр” их хэрэглэдэг ард түмний тоонд багтаасан. Түүний бүтээлийг Орос хэлнээс дуун хөрвүүлсэн Хулуд Ж.Отгонбаяр “Овог омог бүхэн өөрийн онгон шүтээнтэй байх бөгөөд хоёр чухал зүйлийн нэг нь овог дотроосоо эхнэр, нөхөр авч гэр бүл болох ёсгүй. ...Тэгэхдээ энэ хорио цээр эртний нийгэмд онцгой чанд мөрдөгддөг гэдгийг хэлэх байна. Учир нь цус ойртохоос эмээж болгоомжилсон онцгой мэдрэмж хорио цээрийн үндэс болдог ажээ” хэмээн тэмдэглэсэн байдаг юм.
Биднийг балчир ахуйд тэр болохгүй, энэ болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй, бас болохгүй, дахиад болохгүй, ерөөсөө болохгүй гэж хөгшчүүл цээрлэх ёсыг асар ихээр айлддаг байсан. Одоо ч энэ уламжлал төгсөөгүй байгаа. Энэ “болдоггүй”-н учир шалтгаанаас бид олон зүйлийг өвлөн авч үлдэж болох билээ.
“Содура” бол овог аймгуудын өвөрмөц ёс заншил, дэг жаягийн яг тийм л тогтсон хэв маягийг эвдсэн түүх, угсаатны зүйн асар том судалгаатай кино уран бүтээл юм.
/Фото/
![](/uploads/201503/photos/d010d6a33d0b23fb5da9032d0193fcf9_50533.jpg)
![](/uploads/201503/photos/57fcf25013d2435a734b606b7b880f76_50533.jpg)
![](/uploads/201503/photos/0fa35ba1d9c90972a6f639c14791320a_50533.jpg)
![](/uploads/201503/photos/e51fced88a14a90b2870150237dc432a_50533.jpg)
![](/uploads/201503/photos/6cad361774dcd18eec823f14aab04a95_50533.jpg)
![](/uploads/201503/photos/d1888637d76eb2275de51cdf80d87cbf_50533.jpg)
![](/uploads/201503/photos/84bf81db853f3231b39a93ccf0878b89_50533.jpg)
![](/uploads/201503/photos/2457bc02af948464d4427c917fd9fd88_50533.jpg)
![](/uploads/201503/photos/c33746d35b5c50f02a2006331163ddf3_50533.jpg)
![](/uploads/201503/photos/63142136b954c611cd706636a3ad3a95_50533.jpg)
![](/uploads/201503/photos/9f221697f8f604ce2d0f78f342717159_50533.jpg)
![](/uploads/201503/photos/529969200fd22ae583f35a308cc03de4_50533.jpg)
![](/uploads/201503/photos/45cd4a55442edffe436c3464ea95eb6b_50533.jpg)
![](/uploads/201503/photos/f1b7900b56138298472512eab45ec0e3_50533.jpg)
![](/uploads/201503/photos/79ddeb5dc27ef2bb0f0bb7eeef9bea34_50533.jpg)
![](/uploads/201503/photos/141f2dfc45716de40c14445c16a917ee_50533.jpg)
![](/uploads/201503/photos/aee013dec4bbc8080073035e9c6fbdbf_50533.jpg)
![](/uploads/201503/photos/44a2bff244ce903b1536a96be7508e0a_50533.jpg)
![](/uploads/201503/photos/e7a1b91f6005b42614c9154fa8e87dff_50533.jpg)
![](/uploads/201503/photos/727ee539e806ef301ac7ef836aa3175c_50533.jpg)
![](/uploads/201503/photos/25a3acab4cc6a5ab727a649addd6fa96_50533.jpg)
![](/uploads/201503/photos/5347618ba4be804bc7c3efeafdd071fc_50533.jpg)
![](/uploads/201503/photos/3d3a9ab4403a68ae9825709df9895e64_50533.jpg)
![](/uploads/201503/photos/a4e9751fa63e7fb3642cc0d2683692fa_50533.jpg)
![](/uploads/201503/photos/dd9a0470d9733a88b572805a806690c1_50533.jpg)
![](/uploads/201503/photos/66143e1014bb9a210f5d43e91544f4b1_50533.jpg)
![](/uploads/201503/photos/add8599a196494270011a2f713fef7b3_50533.jpg)
![](/uploads/201503/photos/819fc8f6c526d4e48757c45e58a6f4b0_50533.jpg)
![](/uploads/201503/photos/1a08c61ccf062cf6ca5f18bc99a8d955_50533.jpg)
![](/uploads/201503/photos/5861c97d839ed9536dec5e3a785ea424_50533.jpg)
![](/uploads/201503/photos/b99cd41ecb7e12efb64e0027fd72e7bd_50533.jpg)
![](/uploads/201503/photos/a0497dede9d7e653b7e0de8bc9289e01_50533.jpg)
![](/uploads/201503/photos/588fe409dd44025c4453d4d32e314b00_50533.jpg)
![](/uploads/201503/photos/52dd1902f9f2007c80b83a868dd6af99_50533.jpg)
![](/uploads/201503/photos/bfd7b196e771a1c1899bd446554d07d8_50533.jpg)
![](/uploads/201503/photos/5d56a23b10a0aa4296b4895fe6346d37_50533.jpg)
![](/uploads/201503/photos/1413ac4d2e6b3048a7027c411eeb43f4_50533.jpg)
![](/uploads/201503/photos/249d5edf07a5458240d33805b2c28721_50533.jpg)
![](/uploads/201503/photos/382e4f8360037e00e44e65b477404503_50533.jpg)
![](/uploads/201503/photos/ffa7b8d9f968680a2c96c5c97fa48f4b_50533.jpg)
![](/uploads/201503/photos/09ca2a14c74609894ed9a07e23db2063_50533.jpg)
![](/uploads/201503/photos/5b4683b9edc9bef1da823fae50de2c80_50533.jpg)
![](/uploads/201503/photos/5d3c7a203219469118ad3d388d768848_50533.jpg)
![](/uploads/201503/photos/12e0ee0474cc5fa305fc6ba0514172e8_50533.jpg)
![](/uploads/201503/photos/62aec6a71dd2caf589f365f40e685348_50533.jpg)
![](/uploads/201503/photos/30284a4496f426b6ba7e1fe92e9a6903_50533.jpg)
![](/uploads/201503/photos/93a7456bdb6dbf1c8c60e195c035dffc_50533.jpg)
![](/uploads/201503/photos/da843bf4e0dd1cce0fed634f324af33b_50533.jpg)
![](/uploads/201503/photos/ac4c775853bb926e8793728bee410ef0_50533.jpg)
![](/uploads/201503/photos/92dcbe0e13ba10cd381a72aaaad34531_50533.jpg)
![](/uploads/201503/photos/6b1a004ab02ff0e5c0882e3c2e08eb31_50533.jpg)
“Содура”-г хэт эмгэнэлт зүйлийн категори луу хандуулсан нь | ||
Үзсэн: 21176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.