Шууд Chart

ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана

2026-05-06 15:00:49

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо.

Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгалаа.

Мөн тус тогтоолоор эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давах хүрээнд;

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах,

-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах;

-Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.


ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана   
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй