Шууд Chart

НҮБ-аас манай улсад улаанбурханы эсрэг вакциныг нийлүүлэхээр боллоо

2015-04-08 14:36:10

НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, нэн шаардлагатай вакцин, “А” амин дэмээр хангаж байгаад талархал илэрхийлж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг амжилттай зохион байгуулна гэдгээ хэллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НҮБ-аас манай улсад улаанбурханы эсрэг вакциныг нийлүүлэхээр боллоо   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй