
Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй удирдах ажилтан Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцаад ирлээ.
Тус эмнэлэг нь 91 жилийн хөгжилтэй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг судлал, гастроэнтерологийн есөн төвтэй аж.
2015 онд Клиникийн эмнэлгийг шинээр байгуулж, орчин үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, тархины судасны мэс засал, судасны хавдрын эмболизаци, зүрхний олдмол, төрөлхийн гажиг, хавдар гэмтлийн мэс ажилбарууд, артер венийн судасны сэргээн засах хагалгаа, бөөр, нойр булчирхай, цээжний хөндийн мэс засал зэргийг амжилттай хийж эхлээд байна.
Туршлага судлах аяллын хүрээнд Буриад улсын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевников, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд нарыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах чиглэлээр ярилцсан байна.
Мөн энэ үеэр тус Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар эмч, мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, эмчилгээ оношлогооны шинэ арга технологоос харилцан суралцах, өвчтөн үйлчлүүлэгчдийг илгээж, тусламж үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан.
Энэхүү гэрээний дагуу ирэх сард Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нарын эхний багийнхан Дархан-Уул аймагт ирж, хүн амд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болсон нь эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломжийг бүрдүүлээд байна.
Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.