Шууд Chart

Арван өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс засал хийлээ

2015-07-09 10:48:16

Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг амжилттай хийлээ. Тодруубал, 2015 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын Люксембургийн Их Гүнт улсын Зүрх судасны төвийн А.Шарпентье ахлагчтай зүрхний мэс заслын багтай (хүүхдийн мэс засалч Ф.Бийо, 1 перфузиологич, 1 мэс заслын сувилагч, 1 зүрхний ЭХО-ны мэргэжилтэн, 2 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бүхий) хамтран ажилласан байна.  INCCI баг дотоодын зүрхний мэс заслын багтай хамтран нийт 35-45 өвчтөнд үзлэг, хамтын ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 45 хүнд үзлэг хийж зөвөлгөө өгч, төрөлхийн гажгийн 5 хүүхэд, хавхлагын 3, аортын өгсөх хэсгийн аневризм 2, титэм судасны мэс засал 1 хүнд хүмүүнлэгийн мэс засал хийжээ.

Хавхлагын мэс заслын баг үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран манай улсад анх удаа Дэвидийн мэс заслыг (David’s Procedure) 1 өвчтөнд, Аортын өгсөх хэсэг болон брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах мэс засал 1 өвчтөнд Cor Triatrium, Small VSD эмгэгтэй 1 өвчтөнд анатомийн бус төгс засал, Гол судасны хавхлагыг солих мэс заслыг 17 настай өвчтөнд тус тус амжилттай хийжээ. (David’s Procedureнь Аортын хавхлагыг нөхөн сэргээж, гол судасны өгсөх хэсгийн цулхэнг авч хиймэл судсаар орлуулдаг мэс засал). Төрөлхийн гажгийн баг Эрсдэл өндөртэй зүрхний хавсарсан, хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд мэс засал эмчилгээ хийсэн байна.

Люксембургийн багтай, А.Шарпентьер эмчтэй хамтарч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Даваацэрэн, Д.Батбаатар, их эмч Ч.Төвжаргал, Д.Бат-Ундрал, А.Дэмид-Од, С.Нямсүрэн, Б.Булган, Э.Ариунцацрал болон Зүрх судасны мэс заслын тасгийн баг хамт олон идэвхитэй оролцжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 50 гаруй жил улсын хэмжээнд зүрхний мэс заслын тусламжийг дагнан үзүүлж байна. Нэг жилд зүрхний мэс заслын эмчилгээ хийгдсэн өвчнүүдийн 25 орчим хувь нь бага насны хүүхэд байдаг аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Арван өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс засал хийлээ   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй