Шууд Chart

Шүүхийг “доог тохуу” болгох нь

2015-09-17 09:46:21

Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн Л.Гансүх нарын шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар энэ удаа, 

-Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, үндэслэлгүйгээр цагдан хорьсон,

-Хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг дуудан ирүүлэх үүргээ биелүүлээгүй,

-Хэргийг цагаатгах ач холбогдолтой нотлох баримтыг авчруулаагүй зэрэг тодорхой үндэслэлүүдийг зааж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан авч ерөнхий шүүгч Алдар энэ татгалзал үндэслэлтэй эсэхийг судлахын оронд “Шүүхийг үл хүндэтгэсэн” гэдэг шалтгаанаар өмгөөлөгч нарт сахилгын арга хэмжээ авч, торгууль ногдуулсан байна. Мөн Улсын дээд шүүх хэвлэл мэдээллийн албаараа дамжуулан “Өмгөөлөгч нар шүүхээр доог тохуу хийлээ” гэсэн утгатай мэдээллийг хэвлэлүүдээр зохион байгуулалттай цацав. Л.Гансүх нарын цагдан хорих хугацааг ч бас дахин тав хоногоор сунгав.

Үүнээс өмнө шүүх хурал гурван удаа хойшилсон байдаг юм. Гурвууланд нь шүүх “Гэрчийг шүүх хуралдаанд албадан ирүүлсүгэй” гэдэг захирамж гаргасан авч хэзээ ч энэ захирамжаа хэрэгжүүлж байгаагүй. Гурав дахь шүүх хуралдаан ч бас л шүүх хуралдааны ирц буюу шаардлагатай гэрчүүд ирээгүйн улмаас хойшилсон. Гэтэл шүүх өөрөө үүргээ биелүүлээгүйнхээ төлөө шүүгдэгчдийг цагдан хорих арга хэмжээ авч, шүүх хуралдааныг Хорих 461-р ангид үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Цагдан хорих болсон үндэслэл нь ЭБШХ-ийн 68.2.2 буюу “оргон зайлж болзошгүй” гэх үндэслэл. Шүүх ийм үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд “оргон зайлж болзошгүй” гэдэг нь үйл болон баримтаар тогтоогдсон байх ёстой. Ядахдаа Л.Гансүх нар визээ мэдүүлчихээд шүүх хуралдаанаас зугтаад оролцохгүй байсан бол шүүх энэ үндэслэлийг хэрэглэж болно. Гэтэл тийм баримт байдаггүй. Харин шүүх өөрөө гэрчийг албадан ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэдэг бол баримттай зүйл.

Тиймээс өмгөөлөгчдийн шүүгчээс татгалзах болсон эхний үндэслэл нь “шүүгдэгчийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон” асуудал. Үүнийх нь төлөө өмгөөлөгч нар өмнөх удаагийн шүүх хурлын дараа шүүх бүрэлдэхүүнд багтсан гурван шүүгчийг Шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн хороонд өгчихөөд байсан ч дөрөв дэх удаагийн шүүх хурал үүнийг үл харгалзан хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдсан байдаг. Мөн өдөр нь шүүгдэгчийн өмгөөлөгч Цэрэнжээ Сэлэнгэ аймагт шүүх хуралдаанд оролцохоор явчихсан байсан тул шүүгдэгч Л.Гансүх нь шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг шүүхээс хүсчээ. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хуралдаад түүнийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах шийдвэр гаргасан байна. Энэ нь шүүхээс татгалзах болсон хоёр дахь үндэслэл.

Дөрөв дэх удаагийн шүүх хурал болохоос өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхэд олдохгүй байсан /Тахарын алба үрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад олж чадаагүй гэдэг юм, хэн мэдлээ/ гэрч Ичинхорлоотой уулзаад өгсөн мэдүүлгийнх нь талаар тайлбар авсан байдаг. “Л.Гансүх нар улсад 3,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг дүгнэлтийг та ямар үндэслэлээр гаргасан бэ?” гэж асуухад Үндэсний аудитын газрын аудитор Ичинхорлоо “АТГ-ынхан урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихсан байсан. Тэгээд бид дүгнэлтээ гаргачихсан, одоо таныг харж байна гэхээр гарын үсгээ зурсан” гэж хариулсан байдаг. Үүнийг юу гэж үзэх вэ? Хэрвээ гэрч Ичинхорлоогийн мэдүүлсэн үнэн бол АТГ аудитын байгууллагын өмнөөс шинжээчийн дүгнэлт гаргасан, өөрөөр хэлбэл нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болж таарах нь. Ийм тохиолдолд эрүүгийн хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог. Мөрдөн байцаагч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй. Тиймээс энэ нотлох баримт шүүгдэгчийг цагаатгах хэмжээний ач холбогдолтой нотлох баримт. Учир нь мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг дээр шинжээч томилох эрхтэйгээс шинжээчийн дүгнэлтийг өмнөөс үйлдэх эрхгүй. Үүнийг их хялбарханаар “АТГ өөрийг нь шалгадаг эрх мэдлээрээ дарамталж аудитын байгууллагын дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлжээ” гээд тайлчихаж болно.

Одоо интернет дээр тавигдчихаад байгаа Ичинхорлоогийн ярианы бичлэгийг өмгөөлөгч нь прокурорт нотлох баримт болгож аваачиж өгсөн байдаг юм. Гэтэл шүүх хурал болоход прокурор уг баримтыг хавтаст хэргээс сугалаад авчихсан байж. Өмгөөлөгч өөрийн гаргасан нотлох баримтыг прокуророос татаж авчруулахаар шүүхэд хүсэлт гаргасан ч шүүх үүнийг “шаардлагагагүй” гэж үзсэн. Үүнийг бас юу гэж ойлгох вэ? Шүүх энэ хэрэг дээр зөвхөн яллах талыг баримталж шийдвэр гаргахаар урьдчилаад тогтчихсон байжээ гээд л уншчихаж болно. /Тэгж яривал шүүгч шүүх хурлын өмнө хэргийн талаар аль нэг талд итгэл үнэмшилтэй болчихсон тохиолдолд шүүгч өөрөө уг хэргээс татгалзах үүрэгтэй/  Энэ гурав дахь шалтгаан.

Дөрөвдүгээрт, Л.Гансүхийн хэргийг хариуцсан шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамир одоо АТГ-ын торонд байгаа. Сар гаруйн өмнө АТГ-аас түүнийг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчилж цагдан хорьсон байдаг. Хачирхалтай нь Х.Тамир прокурорыг цагдан хорьсон захирамж, Х.Идэр шүүгчид хэргийг шилжүүлсэн захирамж хоёр цаг хугацааны хувьд хэтэрхий ойрхон, яг нэг өдөр гарсан байдаг гэнэ. Тиймээс шүүгч Х.Идэр төрсөн ахаасаа болоод шүүх хуралдаанд сонирхлын зөрчилтэй оролцож байна. Анхнаасаа яллах талыг баримтлаад яваад байгаа нь АТГ-ын нөлөөнд орсоных байж магадгүй гэдэг өмгөөлөгч нарын хардлага ч бас хоосон зүйл биш.

Дээрх дөрвөн зүйлийг үндэслэл болгож Л.Гансүх нарын өмгөөлөгч нар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс татгалзаж, өөр шүүхээр шүүлгэх хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Хуулиараа бол шүүгчээс татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд нийслэлийн шүүх уг асуудлыг шийдвэрлэдэг. Татгалзаж байгаа үндэслэл бодитой эсэх, уг татгалзлыг хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргана гэсэн үг.

Хачирхалтай нь энэ тохиолдолд Алдар шүүгч өөрөө өөрийнхөө асуудлыг шийдээд “Татгалзлыг хүлээж авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ” гээд шийдчихсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй “Татгалзах хүсэлт болон үндэслэлээ бичгээр гаргаж өгнө” гээд явсан өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, өмгөөлөгчдөд “шүүх хуралдааныг тасалдуулсан, шүүхийг үл хүндэтгэсэн” гэдэг шалтгаанаар сахилгын арга хэмжээ хүртэл авсан байна.

Шүүхийг хүндэтгэж болно. Гэхдээ шүүх өөрөө хүндлүүлэх шалтгаантай байх ёстой. Ядахдаа шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарт хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлдэг байх ёстой. Түүнээс биш шүүх өөрөө хуулиа зөрчөөд, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг ямар нэг байдлаар ялгаварлаад, тэр тусмаа хөндлөнгийн нөлөөнд автаад байвал энэ нь шүүхийг хүндэтгэх шалтгаан болохгүй. Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн өндөр цалин, орлоготой хүн бол шүүгч. Сард 3-5 сая төгрөг, Ерөнхийлөгчид ч ийм цалин байхгүй. Гэхдээ энэ цалингаар шүүгчдийн мэргэжил, ур чадвар, ёс зүйг үнэлж, нийгэмдээ шударга ёс тогтоох, бусдын нөлөөнд автахгүй хараат бусаар ажиллах хариуцлагыг нь шаардсан болохоос биш эрх мэдлээрээ далайлгаж, адилхан хуульчаа ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад хий, дарамт учруул гэсэн юм биш. Тиймээс “Өмгөөлөгч нар шүүхийг доог тохуу болголоо” гэдэг бол хэтэрхий хуудуутай үг. Өмгөөлөгч нар хуулиа зөрчиж, ёс зүйгээ гээвэл өөрсдөө л доог тохуу болно. Харин шүүгч хуулиа зөрчих нь шүүхийг өөрийг нь доог тохуу болгож байна.

Нийтэлсэн: Нийтлэлч Б.СЭМҮҮН

Шүүхийг “доог тохуу” болгох нь  
Үзсэн: 5428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-09-24 23:08
Өөрийнхөө зөв гэж бодсон болгонд баярлана
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-09-24 10:46
Монголын шүүх гэж нэг иймэрхүү заваан юм байнга л гаргах болжээ, Дээр нь ЭЛбэгдорж ах байгаа ш дээ та нар ямар юм ойлгодоггүй улсууд вэ
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-09-24 09:17
Энэ харин нь яг л үнэн болсон бодит зүйлийг бичсэн юм биш үү ,Хэрэв тлз ээр үзээгүй бол бас л энэ захиалгатай юм байх даа л гэж бодох байсан байх .Эхлээд Гансүхийг идсэн уусан л гэж бодож байсан гэтэл үнэн нүүр царайг үзээд гайхсан шүү тэр Идэр шүүгчийг хурал даргалж байгааг хархад л за энэ бол мэдээж яллах л юм байна гэдгийг эхний 3 өдрийн хурал дээрээс хархад л тодорхой байсан доо.Харин нь хөөрхий 2 залуучуудыг л дахиж хориогүй нь их юм .Шүүгчийн төрхөө гэж тэгээд татгалзаад байхад заавал би л байна гэж дайраад тас хуулиа зөрчөөд байхад хорьж болиулах заалт байдаггүй юм уу .Хууль дүрэм мэдэхгүй гаднаас нь хархад шүүгч,прокурорууд гэдэг чинь бие биенээ л хамгаалаад гардаг юм билээ дээ
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-22 21:33
Шүүхээс татгалзах гэнэ үү? Монголын мэдээ агентлаг ийм мэдээ нийтлэхээр одоо юу ч гэхэв дээ.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-09-22 18:47
mash unen bichsen bna shuugid ichmeer bsaniig olon hun harlaa shiwshigtei blaa
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-22 11:45
Улсын өчнээн хөрөнгийг хувьчлал нэрээр аваад идэд уугаад дууссан хүмүүсийг болон монгол улсын иргэний үнэмлэхийг гадаадынханд худалдсан хүмүүсээ шүүж чадахгүй байж энгийн ард иргэдэд хямд нүүрс өглөө гэж шийтгэдэг тэнэг харалган төртэй газар монголоос өөр байхгүй тэр мөнгийг Гансүх өөрөө хармаалаагүй байна шүү дээ энийг ард түмэн ойлгохгүй гэж бодоо юу
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-09-21 22:34
Мөнгөөр зодож шүүхийн хараат бус байдалд халдав. ЭНэ хуралд лав тэрбум төг зарцууллаа. Нүүрснээс их мөнгө боссоныг харуулла. Шүүх зөв шийдвэр гаргалаа.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-09-21 15:04
гансүхийн талд үйлчилчих юм байна л даа. шүүгч нараа айх хэрэггүй, шүүх хулгайчид оногдох ёстой ялыг яаж өгдөгийг харуул. тэгэхгүй бол хөгийн шүүхтэй юм шиг харагдаж байна шүү. хүчтэйгээ харуул
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-09-18 18:53
Энэ захиалгаар юм бичээд байгаа нөхөр ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юм уу ? Арай өөрийнх нь фиарт итгэнэ гэж бодоод байгаа юм биш биз дээ
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-09-18 18:41
Хэдэн төгрөг аваад үүнийг бичсэн юм бол доо. Яалт ч үгүй захиалгаар бичсэн байна.
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2015-09-18 12:49
Сэтгүүлч ухаантай л юм бол мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж бичмээр юм. Чи ямар шүүгч биш биз дээ. Нэг талыг л барьсан юм бичээд байх юм. Эсвэл мөнгөөр юм бичиж сэтгүүл зүйг гутаадаг хүн үү???
203.91.114.xxx [203.91.114.xxx] 2015-09-18 11:32
ерөнхий процедурыг харахад нөхдүүдийг хүчээр л хэрэг хүлээлгэх гээд байна шүү дээ
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-09-17 23:44
тэр хохирсон гээд байгаа багануурын уурхайн төлөөлөл болж орж байгаа эргүү авгай, дээр нь шинжээч нэртэй будлиан хутгагч бас нэг эргүү авгай нарын яриж байгааг харахаар ой гутах юм аа. эдгээр эргүү авгайчууд АТГ ын шууд шахалтаар энэ ажиллагаанд оролцож байгаа нь илэрхий харагдаж байна лээ. эрүүл ухаантай ямар ч хүн харсан ойлгогдохоор, арай дэндүү. тэр гансүх нарын нөхдүүд мэдээж хэрэг зүв зүгээр байж байгаад энэ хэрэгт орооцолдоогүй л байх. гэхдээ л хэрэг анх үүссэнээс авахуулаад ерөнхий процедурыг харахад нөхдүүдийг хүчээр л хэрэг хүлээлгэх гээд байгаа бололтой.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-09-17 18:25
Umguulugch tsagtaa ochson bh estoi ternees bish shuuhiig huleelgeh esgui tailbar tavih esgui
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-09-17 13:02
өмгөөлөгч гэж хэн юм бэ дээ? хууль мэдэх үү тэд? хууль хэрэглэж чадах уу? Зайлуул,... хуулийн байгууллагын аль нэг салбарт ажиллаад тэнцэхгүй болохоороо гарч өмгөөлөгч нэрээр хүн шулж хэдэн төгрөг олдог хоосон толгойт нөхдүүд. Тийм хүмүүс буцаад хууль хяналтын байгууллага руугаа турхидаг
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2015-09-17 11:06
тухайлбал, Ичинхорлоогийн ярианы бичлэгийг прокурор хэргээр нотлох баримтаас авч үлдэж, шүүгч түүнийг нь тоохгүй байгаа гэж та бичсэн байна. Тэгвэл шүүх хурлын танхимд арай өөрөөр өрнөсөн. өмгөөлөгч бичлэгийг Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнөүү гэсэн хүсэлтийг өгөхдөө баталгаа нь гэж өгсөн. шүүх хуралд нотлох баримтад хавсаргана уу гэсэн хүсэлт гаргаагүйгээс хуралд авчраагүй тухай прокурор ярьсан өмгөөлөгч үүнийг хүлээн зөвшөөрөөд л хурлыг үргэлжлүүлсэн ш дээ
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2015-09-17 11:03
шүүх хурлын танхимд ямар яриа өрнөснийг сонсоогүй байж ингэж дүгнэж бичиж болохгүй л дээ, яахав хохирогчид гэгдээд байгаа нөхдүүд юугаа ч мэдэхгүй элий балай мэдүүлэг өгч энэ хэрэг зохион байгуулалттай байж болзошгүй гэдгийг харуулж байгаа харин шүүгчид бол цаагуураа бодлоготой байгааг мэдэхгүй ч хуулийн үндэслэлээр хурлуудыг хойшлуулж байна лээ өмгөөлөгч бол үйлчлүүлэгчээ л цэвэрхэн авч үлдэхийн төлөө бүгдийг өөрсдийнхөөрөө хэлнэ өмгөөлөгчдийн хэлснээр юмыг дүгнэж болохгүй

Бидэнтэй нэгдээрэй