Шууд Chart

Ч.Оюун: Жамц давс үл орлогдох эрдэс бодисуудыг агуулдаг тул зайлшгүй хэрэглэх шаардлагатай

2015-10-15 13:58:49

Жамц давсны хэрэглээ, ач холбогдлын талаар Хүнсний технологич Ч.Оюунаас тодрууллаа.

-Жамц давсыг зайлшгүй хэрэглэх ёстой юу?
-Жамц давсыг 400 сая жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Энэ давс нь нэг үгээр хэлбэл, эртний нуруулгийн булан тохойд үлдсэн чулуу гэсэн үг юм. Байгалийн эрдэст чанараараа үл орлогдох эрдэст чанаруудыг агуулж байдаг учраас өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй байх ёстой зүйлийн нэг.

Жамц давсны бүтцэд хийсэн судалгаанаас харахад калци, магни, натри, төмөр, кали, хүхэр зэрэг олон төрлийн эрдэс бодисыг ихээр агуулдаг нь тогтоогдсон байдаг. Магни их байх нь ямар ч төрлийн хоолонд хэрэглэхэд гашууруулдаггүй гэх онцлогтой. Калци их байх нь яс сийрэгжилт болон цусны багадалт өвчнөөс сэргийлэхэд тус болдог бол кали булчин болон зүрхний үйл ажиллагааг, хүхэр нь бие махбодийн эсэргүүцлийг сайжруулах, гадаад орчны цацраг туяанаас хамгаалдаг ач холбогдолтой юм.

Түүнчлэн натри бие махбодийн усны хэрэглээг, төмөр нь цусыг хүчил төрөгчөөр хангаж, иод нь бамбай булчирхай өвчнөөс сэргийлэхэд тус болдог.

-Жамц давсыг ардын анагаах ухаанд их хэрэглэдэг. Үнэхээр эмчилгээний журмаар ашиглаж болох нь тогтоогдсон уу?
-Ардын уламжлалт эмнэлэгт судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр идээт үрэвсэл анагаах эмийн шинж чанар нь мэдэгдсэн. Тиймээс жамц давсыг эмчилгээнд их ашиглаж байна. Түүнээс гадна ходоод болон амны хөндийн үрэвсэлтэй хүмүүс долоож, шүд нь өвдсөн хүмүүс зууж, хоолойны өвчтэй болон махтай хүмүүс өдөр бүр жамц давстай усаар хоолойгоо зайлснаар хоолойны мах нь хатах ач холбогдолтой. Мөн даралт ихэссэн үед жамц давсан дээр гишгэвэл даралт буурч, биед нэг талаараа массаж болж өгдөг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ч.Оюун: Жамц давс үл орлогдох эрдэс бодисуудыг агуулдаг тул зайлшгүй хэрэглэх шаардлагатай  
Үзсэн: 13198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-04 14:34
харшил, псориазд яаж хэрэглэх вэ?
uyanga [202.131.231.xxx] 2017-08-14 17:15
Jamts daws uneheer gaihamshigtai. Mongolchuud bid hool hunsendee eco buteegdehuunee hergelehee bolisonoos eldew turuliin uwchind nerwegdej uhej duusah ni. Baga geltgui dawsnaas uurchlultuu hiitsgeeye. Delhii dahind Himalian yagaan daws 80 turuliin erdes bodis aguulsan gedgeeree eruul mended tustai dwasnii ehend bagtdag. Mongol jamts daws uunees dutahgui bh shuu. Erluul enkh urt nasaltsgaay.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-16 12:27
jamts davsaa hereglej tsagaan davsnaas tatgalzah n zuitei
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-15 23:24
Эрдэс бодис, элемент хоёрыг ялгахгүй байж ярьж л байх юм даа. Үл орлох эрдэс гэдэг юу юм бол ер нь ямар нэг эрдсийг орлуулна гэж байхгүй л дээ. Одоо антибиотикийн оронд давс уух нь л дээ ... За болъё
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-10-15 20:39
Sain medeelel ogson yriltslaga bn. Bayrlalaa
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-15 17:25
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй