Сүүлийн үед хүмүүс шанцай хэмээх ургамлаар шек, ундаа хийж, хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон. Шанцайны хэрэглээний талаар “Гурван” гал эмнэлгийн хоол зүйч Г.Цогцолтой ярилцлаа.
-Шанцай ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм бэ?
-Шанцай бол ногоон өнгийн ургамал. Шимт бодисын хувьд 100 гр шанцайнд 16 кл илчлэг агуулагддаг. Хлострингүй. Нүүрс ус 3 гр, уураг 3 гр, хүнсний ислэг 2.5 гр агуулна. С витамин, А амин дэм, калигаар баялаг хүнсний ногоо. Биеийн жин барьж байгаа хүмүүст ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, биеийн жин бууруулахад хэрэглэдэг. Хоолны дэглэм барьж байгаа болон зүрх судасны өвчтэй, цусан дахь хлострин ихэссэн хүн хэрэглэхэд ач тустай. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Халдварт өвчин болон уушги, амны хөндийн хавдраас урьдчилан сэргийлдэг. Зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Чихрийн шижинтэй болон элэг нь өөхөлсөн хүмүүс хэрэглэвэл маш их ач тустай. Өглөө өлөн дээрээ өдөрт нэг стакан 200-250 мл шанцай уух нь танд ач тусаа өгнө.
-Хоол хүнсэндээ ямар байдлаар хэрэглэвэл зохимжтой вэ?
-Хамгийн тохиромжтой нь салат, жүүс, зууш хийх. Халуун хоолонд тохиромжгүй.
-Жингээ барих, хоолны зуршлыг бууруулахад хэрэглэж болно гэж байна. Энэ ногооны ачаар таргалалтаас ангижирах боломжтой гэж ойлгож болох уу?
-Одоогийн залуус суугаа ажил ихтэй болсноос төвийн таргалалт үүсч байна. Төвийн таргалалт нь 100 хувь хоолноос болдог. Шанцай хүнсний ислэг ихтэй, өөх тосгүй, хүний биед 100 хувь шингэдэг учраас биеийн жингээ барих гэж байгаа хүмүүст их хэрэгтэй. Эмчилгээний шугамаар хэрэглэвэл илүү ач холбогдолтой.
-Хэрэглэж болохгүй хүн гэж бий юу. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд хэрэглэж болох уу?
-Хориглох заалт гэж байдаггүй. Фолийн хүчлээр баялаг учраас жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
-Ярилцсан танд баярлалаа.
Г.Цогцол: Шанцай хэрэглэх нь биеийн жин барьж байгаа хүмүүст ач холбогдолтой | ||
Үзсэн: 11315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.