
Хүүхдийн амьсгалын тоо 1 минутанд хэвийнхээсээ олон болохыг амьсгал олшрох гэнэ. Үүнд:
-2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
-2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
-12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ.
Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг 1 минутын турш тоолоорой. Унтаж байвал бүр сайн. Ингэхдээ секундын зүүтэй, эсвэл электрон цаг ашиглана. Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж, амьсгал авахад хэвлий төмбийж, гаргах үед хонхойх ба үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаараарай. Хатгалгаа өвчний шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ | ||
Үзсэн: 12205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.