
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан байдаг.
Тус байгууллагаас Номхон далайн баруун бүсийн төвийн судалгаагаар улс орнуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолжээ.
2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдийг “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ.
Долоо хоногийн энэ арга хэмжээг угтан “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймаг, орон нутгийн эмч, эм зүйчдэд зориулан теле сургалтыг зохион байгуулж, антибиотик эмийн хэрэглээний өнөөгийн байдал, антибиотикийг эмчилгээнд сонгон хэрэглэхэд анхаарах асуудал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйчдийн үүргийн талаар АШУҮИС-ийн багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөх аж.
Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгч нарт зориулсан “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаарх ухуулга, сурталчилгааны материалыг боловсруулан, түгээж байна.
Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх долоо хоногийг тэмдэглэж байна | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.