Шууд Chart

ДОХ-той иргэний тоо 194-д хүрчээ

2015-12-01 09:47:13

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн  байна.

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай талаар Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.

Дээрх бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь (n=191)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа ажээ. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Одоогоор халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдэд (2 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтад оруулсан гэнэ.

ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3 хувь (n=157), ДОХ-ын шатандаа оношлогдсон 18.7 хувь (n=36) байгаа бөгөөд нас барсан 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг /РВЭЭ/ эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 144  хүн эмчилгээнд хамрагдаад байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаануудыг манай улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа юм.

Иймд эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой болж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДОХ-той иргэний тоо 194-д хүрчээ  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй