Шууд Chart

Түвдийн ард иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж байна гэж буруутгалаа

2016-05-26 11:48:12

Өнгөрөгч ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй дэлхийн хүний эрхийн холбоо Хятадын Засгийн газар Түвдийн ард иргэдийн эрхийг хязгаарлаж байна гэж буруутгалаа. Тэдний хийсэн судалгаагаар одоогоос найман жилийн өмнө Түвдэд эрх чөлөөний бослого гарснаас хойш энэ бүс нутагт Түвд иргэдийн эрхийг хязгаарлаж, зөрчих явдал улам бүр газар авсан юм байна. 

Дэлхийн хүний эрхийн холбоо янз бүрийн эх сурвалжаас авсан 479 тохиолдлыг судалж үзсэний үр дүнд энэ дүгнэлтэд хүрсэн гэнэ. Тэд хийсэн судалгаа, гаргасан дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил гаргасан бөгөөд Хятадын Засгийн газар 2013 оноос эхлэн “Түвдийн хот, тосгодыг бүрэн хяналтандаа байлгах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн болохыг мэдэгдлээ.

Хятадын Засгийн газар өөрсдийн иргэдээ яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн бүхий л дүрэм, журмыг зөрчиж байгаа гэдгийг хүний эрхийн холбооныхон өөрийн тайландаа цохон тэмдэглэжээ. Мөн өөрийн нутагтаа амар тайван амьдарч чадахгүй байгаа Түвдийн ард иргэдийн асуудалд анхаарлаа хандуулахыг дэлхий дахинд уриалсан байна.

Харин өнөөдөр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны ажилтан Хуа Чун-Инг дэлхийн хүний эрхийн холбооны энэ тайланг үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Түүний мэдээлж байгаагаар Түвдэд хүний эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан явдал огт байхгүй гэдгийг цохон тэмдэглээд Хятад улс өөрийн хязгаар бүс нутгаа хөгжүүлж буй асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүссэн байна.

О.Хатанбаатар


Түвдийн ард иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж байна гэж буруутгалаа   
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
SHASHIN [182.160.36.xxx] 2016-05-31 00:21
Хэрэв бурханы шашин, номын хүч гэж байдаг бол Түвдүүд тусгаар улс байх ёстой. Шашин ном гэж мунхарч байхаар Монгол шиг ташуураа бариад босох байсан юм. Бид ч гэсэн мухар сүсэгээ болимоор юм. Юу ч ойлгохгүй гадаад хэлээр ном уншаад бид нүдээ аниад мөргөөд, ядаж байхад хийдүүд хир буртгаа арчиж цэвэрлэнэ гэж байхгүй. Одоогийн жаахан хүүхэд хүртэл бохироос өвчин халдана гэж мэддэг болсон шдээ. Дээр үеийн буян арилна гээд угааж арчидгүй мунхаг үе өнгөрсөн.

Бидэнтэй нэгдээрэй